
Жусоны эхэн үеийн буддагийн шашины загварын дагуу баригдсан ЯгЧоноСа хийдийн барилга нь 30 м – өндөртөй , нийт талбай нь 3,305 мкв юм. / 10 давхар барилгатай тэнцэнэ./ Мөн энд солонгос улсын хамгийн том 5 м хэмжээтэй бурхан байдаг ба хийдийн урд талбайд 18 тн жинтэй хонх байдаг. ЯгЧоноСа хийд нь бусад жуулчины цогцолборуудтай ойрхон учир зөвхөн буддистуудаас гадна жирийн жуулчид ирж хүслээ шивнэдэг газар юм.
