
Чэжүгийн морин уралдааны хүрээлэн нь Чэжүгийн морийг хамгаалан өсгөхийн тулд 1990-оны 10 сард нээлтээ хийсэн, байгалийн дурсгалт газрын 347- р зүйл хэмээн тогтоосон дэлхийд цорын ганцхан Чэжү морьдын уралдаан болдог газар юм. Уг хүрээлэн нь 6400 хүний багтаамжтай, галерей хэлбэрийн жуулчдад зориулсан өрөө, хүрээлэнгийн гишүүдэд зориулагдсан тусгай өрөө, гэр бүл болон хүүхдүүдэд зориулсан тоглоомын өрөө зэрэг өрөөнүүдээр үзэгчдэд үйлчилж байгаа. Мөн дэлхийн морьдийг харах зоо парк, үзэгслэнд морь унах газар, азын хаус зэрэг морьдтой холбоотой төрөл бүрийн үзвэрүүд байдаг.
