2007-оны 8 сард нээлтээ хийсэн Чэжүгийн Динозаврын ертөнц, тотьны сафари нь 90,000 м2 талбайд байгуулагдсан сэдэвчилсэн парк юм. Энд та 150 орчим үлэг гүрвэлийн уран баримал харах боломжтой бөгөөд 28 м өндөртөй Брахиозаврын – ын уран баримал хүртэл байдаг бөгөөд үлэг гүрвэлийн танилцуулагын хэсэгт үлэг гүрвэлийн талаархи мэдээлэл авч, дууг нь сонсож, үлэг гүрвэлийн амьдралыг харах боломжтой. Мөн үлэг гүрвэлээс гадна байгалийн түүхийн музей, далайн музей, 3Д театр, амьтадын төөрөгдүүлэх зам гэх мэтийн төрөл бүрийн сонирхолтой хэсгүүд байдаг. Мөн түүнчлэн саяхан нээгдсэн Чэжүгийн цор ганц тотны сафарид туулай, гүрвэл, яст мэлхий, зэрэг олон амьтдыг харах боломжтой бөгөөд ярьдаг тотьтой хамт зураг авахуулах боломжтой.


