Бор гөрөөстөй холбоотой сонирхолтой үзвэрүүдийг агуулсан бор гөрөөс ажиглах газар нь Чэжү хотын Бунг Ге Дунгын далайн түвшинөөс дээш 650 метрт 50 га газрын талбайд байдаг. Үндсэн ажиглах зам болох 2,6 км замын дагуу алхахад ойролцоогоор 1 цаг орчим хугацаа зарцуулдаг. Энэхүү зам нь хүүхэд багачууд болон настай хүмүүс хүртэл алхах боломжтой. Мөн гэр бүлээрээ ирж зугаалахад тохиромжтой байдаг. Одоогоор ажиглах үндсэн замын дагуу 90 гаруй бор гөрөөс амьдарч байгаа тул замын дагуу тайван алхах явцдаа чимээгүйхэн бэлчиж яваа хөөрхөн нүдтэй бор гөрөөснүүдийг үсэрч давхиж явааг харах боломжтой. бор гөрөөснүүдийн хамт алхах нь амар тайван байгал дахь эрүүл зөв амралт юм. Бор гөрөөс нь их аймхай, хүнтэй тааралдвал маш хурдан зугтдаг тул энд чанга дуу гаргахгүй, огцом хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулдаг. Ажиглах тохиромжтой цаг нь өглөө 8,30 болон өдрийн 16 цаг т олон гөрөөс ажиглах боломжтой.