Халла уул нь Чэжү арлын тэг дунд оршдог. арлыг төлөөлөхүйц, Чэжүгийн өнгө үзэмж, нүүр царай гэж хэлж болох газар бөгөөд Чэжүгийн иргэд өглөө ажлаа эхлэхийн өмнө харж урам зориг авдаг газар юм. Халла уулын ноён оргил нь далайн түвшнээс 1950м -д оршдог ус тогтдог галт уулын тогоо байдаг бөгөөд уулын орой болон бэлийн цаг уурын байдал гэхэд л өөр өөр байдаг. Чэжүгийн талд болон Халла уулын бэлийн ойролцоо энд тэндгүй жижигхэн бөөрөнхий оьгор гүвээ байх ба үүнийг урым гэнэ. Урым гэдэг нь дэлбэрсэн жижиг галт уулуудыг хэлдэг бөгөөд зөвхөн энэ аралд л гэхэд 368 урым байдаг. Чэжүгийн хүмүүсийн амьдралд урымтай салшгүй холбоотой бөгөөд, нас барахад нь урымд оршуулдаг аж. Тиймээс урымыг мэдвэл Чэжүг мэднэ гэж ярьдаг. Халла уулруу авирах хэрэгслэл авч уул руу аялахыг зөвлөдөг бөгөөд 1988 оноос хойш Халла ууланд Өөрийн тарьсан хогоо өөрөө буцаж авч ирэх зарчимыг хэрэгжүүлж байгаа. Халла уулын Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Оримуг 064-713-9950. ЁншШил 064-747- 9950. ДонНеКо 064-710- 6920 . СонПанАк 064-725-9950. ГуаНүмСа 064-756-9950.