Энэхүү парк нь Чэжүгийн баруун бүсийн аялал жуучлалын төв болж байдаг газар бөгөөд Чэжү дэхь бүх жуулчны цогцолборуудыг нэг газарт цуглуулсан мэт санагдуулдаг газар юм. Уг цэцэрлэгт хүрээлэнд 1000 гаруй ургамлаас бүрдсэн халуун орны ургамалтай цэцэрлэг, СангЮунг агуй болон ХёбЖэ агуй, төрөл бүрийн усны чулуу болон жижигрүүлсэн модот ургамлууд байдагаас гадна Чэжүгийн тосгоны хэв маягыг бүрэн агуулсан ЖэАм тосгон байдаг учир бүх зүйлийг нэг дор харах боломжтой. Хүрээлэнгийн үүдээр ороход байдаг Дал модон/ Palm / зам нь яг л халуун оронд ирсэн мэт мэдрэмжийг төрүүлдэг бөгөөд цэцэрлэгт хүрээлэнд улирал бүр төрөл бүрийн цэцгийн баяр болдгоороо онцлогтой байдаг.