Menu

8. Чэжү дэхь дэлхийн автомашины музей. 세계자동차 제주

Уг музей нь 70 гаруй классик автомашинууд болон Солонгос улсын анхны автомашины музей юм. Дэлхийн олон орны автомашины үүсэл, түүх ба БНСУ-ын авто машин үйлдвэрлэл түүний хөгжлийг харуулсан онцгой хөтөлбөртэй музей юм.

Уг музей 4 танхимаас бүрддэг. 1. 1900-1930 он, 2. 1940-1970 он, 3. Дэлхийн алдартай бренд, 4. БНСУ-ын автомашины түүх. Энэхүү музейд дэлхийн хамгийн анхны автомашин болох Герман улсын ” Бенц Потент машин”, Кингконг кинонд гарсан Америк улсын “Форд А”, дэлхийд 6 ширхэг л үлдсэн ховор модон автомашин болох Английн “Хиллман Стрейт8” гэх мэт маш алдартай, ховор машинууд тавигдсан байгаа. Мөн үзүүлэнгүүдийг үзэж дууссаны дараа хүүхдүүд цахилгаан автомашинаар дэлхийн орон бүрээр аялан замын хөдөлгөөний дүрэм болон соёлыг суралцах боломжтой. Энэ хөтөлбөрийн дараа хүүхдүүдэд мартагдашгүй дурсамж болон үлдэх “Хүүхдийн олон улсын жолооны үнэмлэх”- ийг олгох болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *