
700-800 мянган жилийн тэртээх хүчтэй газар хөдлөлтийн үр дүнд бий болсон Санбанг уул нь далайн түвшинээс 395 м- ийн өндөрт оршдог. Уулын өмнө бэлд жижиг сүм байх бөгөөд эрт дээр үеэс нутгийн иргэд тахин шүтэж ирсэн тэр л дүрээрээ Бурхан багшийн ариун дүрийг дүрсэлсэн баримал байх ба уулнаас урсах рашаан усыг бурханы нулимс хэмээн ярилцаж ариун ус хэмээн билэгддэг билээ.