Усанд шумбалт буюу “Scuba Diving” нь таньд усан дотор шумбах онцгой дурсамж болон үлдэх болно. Усанд шумбалт нь богино хэмжээний сургалт, хувцас солих, хөдлөх, шумбах, шүршүүрт орох ,тарах дарааллаар явагддаг бөгөөд “Open Water” ( анхан шатны), “Advanced Adventure” ( 2 дахь удаагийн )гэсэн 2 төрөлтөй байдаг. Уг сургалтанд суралцсан үйлчилүүлэгчиддээ усанд шумбалтын лицензийг олгодог. Мөн үйлчилүүлэгчид нь өөрийн гэсэн усны хувцастайгаа ирэх шаардлагатай бөгөөд хэрвээ хүсвэл төлбөртөйгөөр далайн гүнд зургаа авахуулах боломжтой. Мөн усанд шумбалтын сургалтыг 2 буюу түүнээс дээш тооны хүмүүст хийдэг бөгөөд ганцаарчилсан сургалтанд суухыг хүсвэл урьдчилан холбогдох шаардлагатай болно.