
Хэдэн зуун жилийн өмнөх Чэжү арлын хүмүүсийн амьдралын хэв маяг, ёс заншлыг өнөөг хүртэл хадгалан ирсэнийг илэрхийлэх үндэсний багаж зэвсэг, хоол хүнс, орон байр, ардын дуу хөгжимтөй танилцана. Та 200-300 жилийн уламжлалт 100 гаруй байшин дундуур аялалын галт тэрэг хөлөглөн тав тухтай аялах боломжтой. Мөн модон урлал, гоёмсог гар бичмэл, ард гар урлал, дархан мужаануудын уламжлалт аргаар хийсэн солонгосын эртний уран бүтээлүүдтэй танилцах боломжтой.
