
Jeju Mini Land нь Итали улсын Коллесиум, Австралийн Опера хаус, Америкийн Ниагра хүрхрээ зэрэг 100 гаруй дэлхийн алдартай газруудыг 1:25 хэмжээтэйгээр хийж байрлуулсан байдаг. Энэ нь хүүхдүүдэд дэлхийн соёлын талаар зааж сургах боломжыг олгох ба дэлхийн орнуудаар аялж байгаагүй хүнд дэлхийг нэг тойрч байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх болно. Мөн үүнээс гадна үзэсгэлэнт цэцэрлэг, олон сонирхолтой хөтөлбөрүүд, Солонгос болон түргэн хоолны газар зэрэг харах, идэх зүйлсээр баялаг тул гэр бүлээрээ, хайртай хостойгоо хөгжилтөй цагийн өнгөрүүлэхэд тохиромжтой газрын нэг юм.
