
Уг чулуун цамхаг нь ХёнМү хадаар хийгдсэн учраас хаанаас ч харсан Чэжү арлынх гэдэг нь харагддаг. Мөн уг цамхаг нь Чэжү арлын цорын ганц Гурё гүрний үеийн чулуун цамхаг бөгөөд гэмтэл маш багатай сайн хадгалагдаж ирсэн тул Чэжүгийн Гурё гүрний үеийн түүхийг судлах маш чухал эд өлгийн зүйл гэж өндрөөр үнэлэгдэж байгаа. Тус 5 давхар Чулуун цамхагийн өндөр нь 385 см,өргөн нь 84 см, урт нь 89 см юм. ПүлТабСА хийдийн 5 давхар чулуун цамхаг нь солонгос улсын 1187- р үнэт зүйлээр тогтоогдон хамгаалагдаж байгаа юм.
