
Чэжү үндэсний музей нь Чэжүгийн уугуул иргэдийн түүх соёлыг бүхэлд нь харуулсан Чэжүгийн түүх болон үндэсний соёлыг харуулахыг зорьсон археологийн болон түүхийн музей юм. Уг музейд бусад үндэсний музейд элбэг харагддаг бодит археологийн олдворыг харуулахаас гадна диаграмм ашиглаж Чэжү арлын талаархи ерөнхий ойлголт төрүүлэхийг зорьсоноороо онцлог юм. Уг музей нь 1. Төв танхим. 2. Балар эртний үеийн танхим. 3. Археологийн олдворын танхим. 4. Тамрагийн 1,2,3- р танхим. 5. Жусон гүрний үеийн танхим. 6. Хандивлагдсан олдворуудын танхим гэсэн бүрэлхүүнтэй байдаг.
