Menu

23. Teddy Beer Museum. 테디베어뮤지엄

Teddy Beer Museum нь 2001 оны 4 сард анх нээлтээ хийсэн Солонгос улсын анхны буюу цорын ганц чихмэл баавгайн музей юм. Уг музейд өөр газраас худалдан авах боломжгүй 400-аад тоглоом, чимэглэл, гэр ахуйн бараа болон төрөл бүрийн дурсгалын зүйлсийг худалдаалдаг. Teddy Beer Museum-д Солонгос улсыг олон нийтэд таниулсан Амьдралын ээдрээ , Ордон зэрэг олон ангит кинонуудын зураг авалт болсноор уг музей нь гадны олон орнуудад танигдаж олон жуулчдад танигдсан газар болсон. Мөн уг музей нь зүрхний өвчтөй өвчтөнд мэс заслын төлбөрийн туслалцаа үзүүлэх, хүүхдийн хүчингийн хэргээс урьдчилан сэргийлэх төвийг дэмжих төсөл зэрэг хэцүү амьдралтай хүүхдүүдийг дэмжих төслүүдийн гол оролцогч байгууллага юм.

Teddy Beer Museum

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *