
Чэжүгийн байгалийн гайхамшигийн бас нэгэн төлөөлөл болсон үзэгслэнт ЧонЖиЁн, ПугПу хүрхэрээ нь аялагчдын сэтгэлийг сэргээж сонирхолыг татсаар өдгөө заавал очиж үзэх газрын нэг болсон билээ. ЧонЖиЁн гэдэг нь тэнгэр газар холбогдох гэсэн утгатай. Уг хүрхэрээ нь 22 м өндөрөөс урсан буухдаа 12 м өргөн хүрхэрээг бий болгож үзэгслэнт цөөрөмийг үүсгэдэг. Бороо орж усны түвшин нэмэгдэх үед цөөрмийн 2 бяцхан далан халихаас сэргийлнэ. Аялагчид гоёмсогоор урсан буух усны чимээнд сэтгэлээ сэргээн байгалийн сайханд таашаал авах боломжтой.
