
Африк музей нь Баруун Африкын Мали улсын Дженеде хийдийг дуурайн баригдсан барилга юм. Уг нь 1988 онд ЮНЕСКО-д бүртгэгдсэн дэлхийн хамгийн том шавран барилга бөгөөд тус музей нь Африк тивийн соёлын уламжлалыг алдагдуулахгүйгээр илүү олон өнцгөөс Африкыг танилцуулах гэсэн зорилготой. Барилгын суурь хэсэг болон 1-р давхарт үзэсгэлэнт Африкын байгаль болон зэрлэг амьтдыг зөөж авчирсан мэт харагдах сафари парк байрлаж байгаа. Энд нарийн хийцээр хийгдсэн нүүр хувиралтай яг жинхэнэ мэт харагдах чихмэл амьтад тавигдсан байх ба уг амьтдад хүрвэл танд Африкын сафарид ирсэн мэт мэдрэмж төрөх болно. Мөн Африкын хөгжмийн аязаар дамжуулан Африкын хөгжмийн соёлыг та мэдрэх болно.
