
Хар элст наран шарлагын газар нь Чэжү хотоос холгүй оршдог бөгөөд цэнгэг ус нам гүм байгалаас гадна хар элстэйгээрээ онцлог юм. СамЯнМу Сал төөнүүрийн арга нь гялалзсан хар элсээр зуны халуун наранд биеэ бүрхэж шарах замаар хийгддэг бөгөөд мэдрэлийн болон үе мөчний өвчин, таргалалтын эсрэг эмчилгэээнд сайн гэгддэг байна. Хүйтэн булгийн цэнгэг ус наран шарлагын газрын тал бүрт оргилж байдаг тул сэрүүцэх боломжтой. Чэжү хотоос Хам Догийн чиглэлд 15 мин орчим явбал Сам Ян наран шарлагийн газар луу ордог зам харагдах болно.
