Menu

74. Мандах нарны оргил. 성산일출봉

Мандах нарны оргил хэмээх үзэсгэлэнт уулын яг хажуу талд байрлах Гванчиги далайн эрэг нь БНСУ -ын аль ч далайн эргээс үзэсгэлэнтэй төрхөөрөө ялгарах ба ер бусын онцгой сэтгэл ханамжыг авах болно. далайтай залгаа орших саарал хад түүний дээр ургасан хөвд нь мянга мянган жилийн тэртээгээс улбаатай юм. 1940 оны эхэн үе хүртэл далайн татлаганаас улбаалан эрэг дагасан зам нээгдэж хаагддаг байсан учраас нэгэн цагт Гванчиги нь Тожинмуг хэмээн нэрлэгдэж байсан түүхтэй. Уг оргил нь далайн түвшинөөс 180 метрийн өндөрт орших дэлхийн Угийн үнэт зүйлд бүртгэгдсэн 5000 гаруй жилийн настай үзэсгэлэнт уулын оргил дээрээс өглөөний мандах нар, оройн жаргах нарыг харан явган аялал хийж эрч хүчийг мэдрэх болно. Залуу хосууд өглөөний мандах нар харахын тулд үүрээр эртлэн очиж мандах наранд ирээдүйн амьдрал, хүслээ шивнэдэг уламжлалтай юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *