
Чэжүгийн бас нэгэн төлөөлөл болсон МангЖанг Гүль агуй нь галт уулын дэлбэрэх үед магма нь ус шиг хайлан урсаж агуй хэлбэртэй тогтоцыг бий болгосон ба үүнийг Магман агуй гэж нэрлэжээ. МанЖангГүль агуйн урт нь 13240 м сунаж тогтсон ба үүнээс жуулчдын сонирхон үзэх боломжтой хэсэг нь 1 км орчим урт 18 м орчим өндөртөй бөгөөд дэлхийн Магман агуй дундаас хамгийн урт агуйд тооцогддог. Агуй дотор температур нь жилийн туршид 11-21 С хооронд хэлбэлздэг бөгөөд ховор амьтад уг агуйд амьдардаг тул шинжлэх ухааны талаасаа маш өндөр үнэ цэнэтэй хэмээн тооцогдож байгаа. Галт уулын дэлбэрэлтээс үүссэн чулуун яст мэлхий, чулуун багана, далавчин хана зэрэг нь үзэгчдийг гайхшируулахад хангалттай үнэт үзмэр болж байдаг. Энэхүү агуй _нь 1970-3 сарын 28 нд Юнеискогийн байгалийн дурсгалт газрын 98-р зүйлд бүртгэгдсэн.
