
Солонгосын хамгийн том хэмжээний шилэн ордон нь тэр чигтээ шил болон цэцэрлэгээс бүрддэг тул үзэгчдийн харцыг булааж, сэтгэлд хоногшсон, хосууд, гэр бүлийнхэний зураг авахуулах дуртай газруудын нэг юм. Мөн Солонгос улсад цор ганц байдаг шилэн бие засах газар нь содон үзүүлэнгийн нэг хэсэг болж жуулчдын сонирхолыг ихээр татдаг. Үүнээс гадна энэ ордон нь шилээр хийсэн гоёлын чимэглэл, толин төөрөгдүүлэх зам, хэн нэгэн өөрийнхөө ард талыг хүртэл харах боломжтой олон талт толь, шилэн баримлууд, шилэн тосгон гэх мэт маш олон гайхамшигтай зүйлсээр дүүрэн байдаг.
