Эрдэнийн чулууны музей болох Queen’s House нь хааны удмын амьдралыг сэдэвчилсэн хааны гэр бүлийн соёл болон түүхийг яг хэвээр нь сэргээсэн Чэжүгийн хамгийн үзэсгэлэнтэй музейнүүдийн нэг юм. Уг музейд 1000 гаруй эрднийн чулуун үзүүлэн, 100 гаад байгалийн эрднийн чулуунаас бүрдсэн хаадын эд хэрэгслэл тавигдсан байгаа ба интерьер дизайний хувьд хаадын хатан, гүнжийн хэрэглэл байсан эрдэнийн чулууг солгогос улсад анх удаа үлгэрчилсэн байдлаар дүрслэн үзүүлсэн. Уг музей дараах танхимуудтай. 1. Хаадын амьдрал болон хаадын хэрэглэж байсан эрдэнийн чулууг харах боломжтой Tiara танхим. 2. Алдарт ододын хэрэглэж байсан эрдэнийн чулуу болон хайрыг дүрсэлсэн Star Jewerly танхим . 3. Амьдрал болон эрдэнийн чулууг хослуулж илэрхийлсэн Амьдрал дээрхи эрдэнийн чулуу нэртэй танхим. 4. Киноны талаархи эрхэм нандин дурсамж болон хайрыг дүрсэлсэн кинон доторхи эрдэнийн чулуу танхим. 5. Хэний ч төсөөлөшгүй гайхамшигт эрдэнийн чулуун танхим. Эдгээр танхимуудаас өөрийн гараар эрдэнийн чулуунуудтай танилцах боломжтой.

