Хүний бэлгийн харилцаа гэсэн сэдэвтэйгээр нээлтээ хийсэн. Солонгос улсын анхны үзэсгэлэнгийн талбай юм. Сэгсээр илүүгээр хүний сэтгэл санааг өдөөдөг сүбьект гэж байдаггүй. Гэвч Сэгс гэсэн сэдвмйг олон нийтэд ил гаргана гэдэг нь хориотой зүйл мэтээр тооцогдож ирсэн. Харин энэ хэвшмэл бодлийг эвдсэн газар нь Чэжүгийн энэ музей юм. Эрэгтэй , эмэгтэй хүмүүсийн хоорондохь бэлгийн харилцааг илэрхийлсэн баримлуудаас болж эвгүй мэдрэмж төрөх вий хэмээн санаа зовж магадгүй хэдий ч, үзэгслэнт байгал болон уран баримлыг хамтад нь үзэх явцад хүн байгалийн нэгэн хэсэг гэдгийг мэдрэх болно. Уг газар зөвхөн насанд хүрэгчдэд үйлчилнэ. Харин асран хамгаалагчтайгаа ирсэн сургуулийн өмнөх насныхан орох боломжтой.

