Дэлхий дахинд, ялангуяа барууны орнуудад галлерей, музейн үзмэрүүдийн агуулга өгүүлэмжийн зонхилох хувийг Грек Ромын үлгэр домгоос сэдэвчилсэн байдлаас бүрдүүлсэн байдаг.
Грек Ромын үүлгэр домог бол барууны орнуудын 3000 гаруй жилийн түүх, үзэл суртал, соёлыг тусгасан байдаг.
Уг музейд Лувр, Ватиканы 2000 гаруй зураг, чулуун хөшөө зэрэг байрлах ба эдгээр нь таньд Европт очоогүй ч Европын аль нэг музейд очсон мэт сэтгэгдлийг төрүүлнэ. Музейг үзэхдээ үзэгчийг ормогц нь эртний Грек руу эрэл хайгуулд гарах даалгавар өгөх байдлаар танилцуулдаг. Мөн үзэгч өөрөө Грекийн 12 бурхдын дүрд орж сонирхох боломжтой.

